<<<<< Форумын дүрэм >>>>>>

Шинээр орж хүмүүс заавал орж танилцана уу
Post Reply
User avatar

Topic author
MensLife
Site Admin
Articles: 0
Posts: 6
Joined: Wed Jun 13, 2018 8:16 pm
Location: France
Has thanked: 4 times
Contact:

<<<<< Форумын дүрэм >>>>>>

Post by MensLife »

Форум дээрх хэлэлцүүлэг нь шударга эрх тэгш, жигд явагдахын тулд дараахь журмыг батлав.

Уг форумд бүртгүүлж элссэнээр үйл ажиллагааны дүрмийг нь бүрэн хүлээн зөвшөөрч байна гэсэн үг юм.

Хэрэв та дараахь нөхцлийг хүлээн зөвшөөрөхгүй бол акаунт бүү үүсгээрэй.

Бид нөхцлийг ямар ч үед өөрчилж болох бөгөөд бид танд аль болох түргэн хүргэхийг хичээх болно, гэхдээ энэ хуудсыг тогтмол унших нь ухаалаг хэрэг юм.

Бүртгүүлсний дараа та "User control panel" хэсэг руу орж Profile хэсгийн мэдээллээ бүрэн шинэчлэхийг (email, avatar, signature) зөвлөе.
  • Форумд сэдэв оруулахад тохирсон дэд форум байхгүй санагдвал "Форумын санал хүсэлт авах"-д санал оруулах,
  • Форумд сэдэв оруулахдаа гарчигийг уншигчдыг төөрөлдүүлэхгүйн тулд аль болох бүрэн тодорхой гарчиг өгөх ёстой,
  • Форум бол чат биш. Тиймээс "Сайн уу", "баярлалаа" гэх мэт ганц хоёр үгтэй үг, өгүүлбэр бичихээс зайлсхийх шаардлагатай,
  • Хэрэв таны сэдэв буруу ангилалд постлогдсон гэж үзвэл та модераторуудын нэгэнд PM-р мэдэгдэн зөв ангилалд шилжүүлнэ болно,
  • Сэдэв нээхээс өмнө форумын хайлтын системийн ашиглан тухайн сэдэв нийтлэгдсэн эсэхийг шалгах нь таны цаг завыг хэмнэх тул анхаарах нь зүйтэй,
  • Сэдэв нээхдээ тухайн сэдэвийн агуулга, үг үсгийн алдаа найруулгыг нийтлэхээс өмнө шалгаарай. Нийтлэгдсэний дараа сэдэвийн мэдээллийг засах (edit post) сонголтыг ашиглан засах боломжтой,
  • Форумын бусад хэрэглэгчид таны сэдэвт хариулт өгөх шаардлагагүй байж болно,
  • Сэдэвтэй холбоотой зураг, видео, сайтын мэдээлэл оруулж болно,
  • Хэн нэгнийг гүтгэж доромжилсон, Монгол улсын болон бусад ямар нэгэн хууль тогтоомжийг зөрчсөн бусад материалыг нийтэлсэн сэдэв нээхийг хориглоно,
  • Форум нь бусад гишүүдтэй хувийн мессеж PM-ээр дамжуулан холбогдох боломжийг олгодог тул хоёр хүн оролцсон сэдэв эсвэл хэлэлцүүлэгт хариу өгөхөөс зайлсхийх нь зүйтэй,
  • Форумын хэлэлцүүлэгт хэрүүл маргааны шинжтэй, эсвэл таагүй уур амьсгалыг бий болгох зорилгоор мессеж, сэдэв оруулахыг хориглоно
  • Форумын бусад гишүүдийг доромжилсон үг хэллэг, өгүүлбэртэй сэдэв, мессеж оруулахыг хориглоно,
  • Администраторын зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн зар сурталчилгаа, спамыг олон нийтэд эсвэл хувийн мессежээр түгээхийг хориглоно,
  • Хуулийн дагуу хориглосон бараа, зарыг санал болгох, зохиогчийн эрхтэй дижитал бүтээгдэхүүн (гадаад дотоодын кинонууд, видео контент, дуу хөгжим mp3, wma, flac гэх мэт хөгжмийн бүтээлийн бичлэг зэрэг) зэргийг нийтлэхийг хориглоно,
Дээрх дүрмийг зөрчсөн тохиолдолд тухайн сэдэв, мессежийг устгах бөгөөд тухайн хэрэглэгчид анхааруулан дараагийн удаа давтсан тохиолдолд форумд нэвтрэх эрхийг тодорхой болон тодорхойгүй хугацаагаар хязгаарлах (ban) эсвэл хаана. Дээрх дүрэм нь форумын чат (MCHAT)-д хамааралтай.

Форумын гишүүдийн хууль бус үйлдлээс болж тухайн форум (www.forum.menslife.mn, www.mfc.mn) хариуцлага хүлээхгүй.

Жич: Форумд эротик порно шинжтэй, хүн, амьтантай холбоотой нийтэд ил үзүүлэх боломжгүй материал агуулсан сэдэв, мессеж оруулахыг хатуу хориглоно. Оруулсан тохиолдолд тухайн хэрэглэгчийг форумаас устгана.

Бичлэг оруулах заавар



Post Reply

Return to “Форумын дүрэм”